30 жилийнхээ ойн хүрээнд “Сэтгэлийн дэм” аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-22 11:24:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/.МоАХ-ны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Тус ойн хүрээнд М.Төмөртогоо тэргүүнтэй Дархан-Уул аймгийн МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүд “Сэтгэлийн дэм ” аян өрнүүлж эхэлжээ.

Тус холбооныхон Дархан сумын 4,5,6,7,8,9 дүгээр багийн 550 орчим айл өрхөд тусламжийн гараа сунгаж,  гэр хорооллынход нүүрс, гурил, орон сууцны зарим айл өрхөд гурил болон хүнсний бүтээгдэхүүн тарааж байгаа аж.


Сар шинийн баярыг тохиолдуулан ийнхүү Дархан-Уул аймгийн МоАХ-ны залуучууд холбооныхоо ахмад гишүүд болон тухайн багийн амьдралын түвшин доогуур өрхүүдэд ийнхүү тусламжийн гараа сунгажээ. Одоогийн байдлаар 200 орчим айл өрхөд Сэтгэлийн дэм аяны тусламжийг хүргэсэн бол энэ долоо хоногт үлдсэн 350 гаруй айлд үргэлжлүүлэн хүргэх ажээ.

Тэд бүтэн жилийн турш үргэлжлэх ойн хүрээндээ баяр ёслол, уулзалт, хүлээн авалтыг чухалчлах бус бусдад туслах, нийгэмдээ сайн сайхныг дэлгэрүүлэхийг зорьж байгаа аж.


Холбоотой мэдээ