Дотуур байраа засварлахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬАШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль он удаан жил засвар хийгээгүй байсан дотуур байраа ирэх жил засварлахаар боллоо.
Учир нь БСШУ-ны сайд Л.Гантөмөр Дорноговь аймагт ажиллахдаа анагаахын сургуулийн оюутны дотуур байрны нөхцөл байдлыг харгалзан үзэж засвар үйлчилгээнд зориулан 2017 оны төсөвт 600 сая төгрөг суулгахаар болсон байна.
250 орчим оюутны багтаамжтай дотуур байрны барилгыг 1987 оноос хойш ашиглахдаа нэг ч удаа бүрэн засвар хийгээгүй бөгөөд одоо зарим хана нь хагарсан, гэрэл цахилгааны утас нь муудсан байдалтай байгаа аж.
Х.Эрдэнэбулган