ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөсөн гэж Эрдоган мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-18 19:28:37
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай энэ сарын 23-нд уулзахаар төлөвлөж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган сэтгүүлчдэд мэдээлжээ.

 

“Энэ сарын 23-нд В.Путинтай уулзах төлөвлөгөөтэй байгаа. Мөн Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани болон В.Путин нартай гурвалсан уулзалт хийж магадгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

 

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу ОХУ, Иран, Турк улсын төрийн тэргүүн нартай Сирийн асуудлаар уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай энэ сарын 10-нд мэдэгдэж байсан. ОХУ болон Туркийн төрийн тэргүүн нарын уулзалт ойрын ирээдүйд болох төлөвтэй байгаа гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь, “бид Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байгаа”  гэж мэдэгдсэн боловч айлчлал хэзээ болох талаар дурдаагүй байсан юм.

Холбоотой мэдээ