АНУ-тай худалдааны тухай яриа хэлэлцээ хийх өдрийг товложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-04 13:47:27

БЭЭЖИН. /Риа Новости/. АНУ болон БНХАУ-ын худалдааны тухай яриа хэлэлцээ энэ сарын 7-8-нд Хятад улсад болно гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгджээ.


“Талууд өнөөдөр утсаар ярьсан. Энэ үеэр Америкийн төлөөлөгчид Хятад улсад айлчлахаар болсон тухай мэдэгдлээ. Америкийн төлөөлөгчдийг АНУ-ын худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Жерриш тэргүүлнэ. Хоёр улсын худалдаа эдийн засгийн асуудал эрхэлсэн ажлын бүлгүүд чухал хэлэлцээнүүдийг хэрэгжүүлэх асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийнэ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. 


Аргентинд өнгөрсөн 12 дугаар сарын эхээр болсон “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид худалдааны дайныг түр зогсоохоор тохиролцсон юм. Худалдааны тэнцвэргүй байдлыг засч залруулж, АНУ-аас хөдөө аж ахуйн хийгээд бусад бараа бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр худалдан авахаа БНХАУ-ын дарга Си Жиньпин амласан бол талууд 90 хоногийн дотор тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрч чадвал энэ сарын 1-нээс Хятадын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 10-25 хувиар нэмэгдүүлэхгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зөвшөөрсөн юм. 

Холбоотой мэдээ