Олон улсын ЖАЙКА байгууллагаас сэрэмжлүүлэг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-13 11:04:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын нэрийг барьж залилан хийсэн хэрэг гарсантай холбогдуулан тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас сэрэмжлүүлэг гаргажээ.

Сүүлийн үед олон улсын тус байгууллагын дарга, ажилтны нэрийг барьсан залилангийн хэрэг хэд хэдэн удаа гараад байна. Тодруулбал, ЖАЙКА олон улсын байгууллагын ажилтан хэмээн өөрийгөө итгүүлж “ЖАЙКА-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамруулж мөнгөн тусламж өгнө” гэх зэргээр худал хэлж, хувь хүнээс бүртгэлийн хураамж болон шан харамж нэрийдлээр дансандаа мөнгө шилжүүлж авсан залилан гарчээ. 

Энэ талаар Монгол Улс дахь ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас сэрэмжлүүлэхдээ, Манай Төлөөлөгчийн газар болон ЖАЙКА-ийн төслүүд нь ямар ч тохиолдолд хувь хүнээс утсаар болон бусад арга замаар мөнгөн төлбөр шилжүүлэхийг шаарддаггүй болно. Хэрэв энэ мэтчилэн тан руу утсаар ярьсан тохиолдолд, сонор сэрэмжтэй байж мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна” гэжээ.  

 

 

Холбоотой мэдээ