Ашиглалтын хугацаа хэтэрсэн халаалтын хэсгийг нүүлгэн шилжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВАнх 1966 оны 6 дугаар сарын 23-нд Зуунмод сумын А хэсэгт ашиглалтад орсон "Төв Чандмань" ДЭХГ-ын харъяа халаалтын зургадугаар хэсгийг тун удахгүй нүүлгэн шилжүүлж, шинэчлэн засварлана.
Үүнтэй холбоотойгоор айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамж доголдож, саатах асуудал үүсгэхгүй гэдгийг "Төв Чандмань" ДЭХГ-ын дарга Г.Ц огтсайхан хэлж байна. 2010 онд гаргасан Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөмжид ашиглалтын хугацаа хэтэрсний дээр айл өрх, аж ахуйн нэгжтэй ойр оршиж байгаа 17037 м3 талбай бүхий 13 орон сууцны 185 өрхийг дулаанаар хангадаг уг хэсгийг нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг даалгасан ч хөрөнгө мөнгөний хүндрэл бэрхшээл тулгарсаар өдийг хүрчээ. Нүүлгэн шилжүүлгийг энэ зун эхлүүлэх байсан ч зураг төсөл удааширсаны улмаас ирэх сарын нэгэн хэмээн товлогдоод байгаа юм байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ ажил дуусчихвал халаалтын хэсэгтэй ойролцоо зургадугаар багийн айл өрхүүд ус, дулаанд холбогдох боломжтой аж.
Ш.Шүрэнцэцэг
Сэтгэгдлүүд