77.0 га газрыг усжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-02 11:43:44

Дорноговь аймагт 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй худаг гаргах төсөв хуваарилагдаагүй ч орон нутгийн хөгжлийн болон гадаад дотоодын  аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтаар 280 орчим сая төгрөгөөр инженерийн хийцтэй 14 уст цэг, богино яндант худаг дөрвийг гаргаж 77.0 га газрыг усжуулсан аж.

Мөн өнгөрөгч оны сүүлчээр бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд орон нутгийн 3.7 сая төгрөгийн санхүүжилтээр “Гар худаг” болзолт уралдааныг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулж дүгнэхэд нийт 10 гаруй худаг гаргасан амжилтаар Даланжаргалан сум тэргүүлсэн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ