Ах, дүүгийн найрамдалт харилцаат хотуудын ахмад теннисчдийн уулзалт, тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-15 11:04:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хот Улан-Үд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны түүхт 51 жилийн энэ онд тохиож байгаа аж. Хагас зууны түүхтэй найрамдалт харилцаат ах, дүү хотуудын түүхэн ойн хүрээнд ахмадын харилцааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, спортоор төлөөлүүлэн найрамдалт харилцааг улам бэхжүүлэх үүднээс хоёр хотын ахмад ширээний теннисчдийн тэмцээн ням гарагт боллоо.

Тэмцээнд хот бүрээс зургаа нийт 12 тамирчин оролцжээ. Тус уулзалт тэмцээнийг зохион байгуулах саналыг ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий Консул А.Ц.Доржиев гаргасан аж.

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үд хотын багт Хүүхдийн спортын сургуулийн шатрын дасгалжуулагч Самданов Малерий Николаевич, Улан-Үд хотын Бөхийн спортын дасгалжуулагч Самбуев Павел Менсиевич, Буриадын Мэдээллийн технологийн дээд сургуулийн ахлах багш Жаргал Нямбуевич нар оролцсон бол Дархан хотын нэгдүгээр багт ахмад тамирчин Г.Сүхболд, АШУҮИС-ийн багш, доктор ахмад тамирчин Д.Алтайхүү, спортын дэд мастер аймгийн Музейн захирал Д.Жамбалдорж нар оржээ.

Харин Дарханы хоёрдугаар багт Спортын мастер Л.Завьмөнх, Спортын дэд мастер Ч.Батмөнгөн, Ахмад тамирчин Д.Ёндонгомбо нар багтан нөхөрсөг тоглолт зохион байгууллаа.

Ах, дүү хотуудын найрамдалт харилцааны түүхэн ойн өдөрт зориулан зохион байгуулагдсан ширээний теннисийн тэмцээний нэгдүгээр байранд Улан-Үд хотын баг удаах байруудад Дархан – 1 баг, Дархан-2 баг тус тус шалгарчээ.

Тус тэмцээн Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын спорт зааланд болж өндөрлөв.

 

Л.Отгонбаатар

 

Холбоотой мэдээ