АНУ: БНХАУ Зүүн Азид ноёрхох зорилготой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-24 11:51:32

ВАШИНГТОН. /NHK/. БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийг цэрэгжүүлж байгаа нь тодорхой бөгөөд тус улс Зүүн Азид ноёрхлоо тогтоох зорилготой байна гэж АНУ-ын Номхон далайн командлалын тэргүүн, адмирал Харри Харрис мэдэгджээ.

Тэрбээр өчигдөр болсон Сенатын хорооны уулзалтын үеэр БНХАУ-ын үйл ажиллагааны талаар тайлагнаж, Зүүн Азийн бүс нутгийн аюулгүй байдлын тухай баримт бичгийг өргөн барьсан байна.

БНХАУ шинэ радар, харилцаа холбооны систем болон бусад цэргийн техникүүдээ Өмнөд Хятадын тэнгисийн Спратли арлуудад суурилуулж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, БНХАУ-ын энэ ажиллагаа нь Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны төрхийг өөрчилж, бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байна гэж мэдэгдэв.

Спратли арлуудыг цэрэгжүүлэх ажлаа зогсоохыг АНУ БНХАУ-аас удаа дараа хүссэн. Гэвч БНХАУ уг ажиллагаагаа хууль ёсных гэж эсэргүүцэн, өөрийгөө батлан хамгаалах эрхээ эдэлж байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ