Малчдын хашаа, бууц, хороог цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-22 11:16:28

Монгол Улсын Засгийн газрын 480 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар нийт 175,7 тонн  буюу 8790 боодол өвсийг Улсын нөөцөөс гаргаж өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад буцалтгүй тусламжаар олгох ажлыг зохион байгууллаа.   

Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад өвс тээвэрлэн хүргэхэд тус аймагт үйл ажиллагаа явуулж буй “Интертранс” ХХК-ийн “Бенз” маркийн ачааны гурван тээврийн хэрэгсэл гарган, өвс ачих буулгах үйл ажиллагааг аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг дайчлан ажиллуулж байгаа юм.

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хүн бүл муутай малчин өрхийн хашаа, хорооны хөлдүүсийг цэвэрлэх ажлын хэсгийг гарган ажиллуулж Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх сумын 14 өрхийн 346м2 талбайн бууцны хөлдүүсийг цэвэрлэж малчдад дэмжлэг үзүүлсэн аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ