Цасны хээрийн хэмжилт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-22 11:04:27

Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас энэ оны 1 дүгээр сарын 15-21-нд  өвөлжилт хүндэрсэн сумдад цасны  хээрийн хэмжилт хийх заавар”-ын дагуу цасны хэмжилтийг хийж гүйцэтгэжээ.

Хэмжилтээр цасны дундаж зузаан, хунгарын зузаан, цасны нягт зэрэг зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг арга зүйн дагуу тодорхойлж Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр  тус аймгийн Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт сумд нь цагаан зудтай, Алтанширээ, Айраг, Өргөн, Сайхандулаан сум цагаанаар зудархуу ангилалд багтаж байна.

Хоёрдугаар сарын 17-ны байдлаар аймгийн хэмжээнд 3988 малчин өрхийн 1,801.178 толгой мал өвөлжиж буйгаас Хэнтий аймгийн Дархан, Галшар, Говьсүмбэр аймгийн Баянтал,  Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаан, Баянхутаг зэрэг суманд нийт 109 өрхийн 124.078 толгой мал, өөрийн аймгийн сумдад 204 өрхийн 168.865 толгой мал отроор өвөлжиж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ