Сайхандулаан сум туурайн зудтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-21 20:12:20

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт  энэ  жил цас бага орсон хэдий ч бэлчээр нутаг нь  гадна дотны аймгийн отрын малын хөлд талхлагдаж  туурайн зуд бий болжээ.

Тус суманд 170-180 гаруй мянган толгой мал өвөлжиж хаваржиж буйгаас  20 гаруй мянга нь  бусад аймаг сумаас ирсэн отрын мал байгаа аж. Тухайлбал, Дундговь аймгийн Өндөршил сумаас 4000 гаруй адуу оторлож байгаа нь бэлчээр нутгийг сүйтгэж, айлын хаваржаа бууцыг хүртэл талхлаж  байгаа талаар сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэжаргал өгүүллээ.

Отрын малыг зохицуулахаар  сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны ээлжит хуралдаанаар хонин толгойд шилжүүлж 500-1000 хүртлэх толгой малтай айлаас нэг хониноос 100 төгрөг, 1000-аас дээш малтай айлаас 150 төгрөг төлбөрт  хурааж авах тогтоол баталж байсан аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ