Талын агуйн амсарыг нуралтаас сэргийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 11:39:38

Тэгш талын дунд гэрийн буйрын чинээ хонхорт үүссэн галт уулын хүрмэн чулууны сонин тогтоцтой Дарьгангын Талын агуйг шаттай болгожээ.  


Талын агуйн амсар нурж үгүй болохоос сэргийлж хамгаалалт хийх ажлыг олон жил уйгагүй хөөцөлдөж байгаа “Талын цаг” компанийн З.Амгалан, агуй судлаач эрдэмтэн З.Авирмэд нарын хичээл зүтгэл, нутаг усаа гэсэн хүмүүсийн сэтгэлийн өглөг хандиваар тэрхүү шатыг хийж бүтээсэн байна. Ингэж Талын агуй шат тавьсанаар түүний амсарыг үер уснаас хамгаалах, нуралтаас сэргийлэхэд чухал нөлөөтэй гэж үзжээ. 

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд