Махны үнэ өсөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гол нэрийн барааны үнийн судалгааг долоо хоногийн давтамжтайгаар судалдаг.
Тус хэлтсээс гаргасан судалгаагаар энэ оны хоёрдугаар сарын 17-ны байдлаар нэг кг хонины махны үнэ 4600 төгрөг, нэг кг үхрийн цул мах 6750 төгрөг, ямааны ястай мах 3833 төгрөгийн ханштай байгаа бол үүнийг өмнөх сарын дүнтэй харьцуулахад хонины мах 9.3 хувиар, үхрийн цул мах 9.1 хувиар, ямааны мах 5.7 хувиар өсчээ.
Харин энэ үнийг нэг жилийн өмнөх дүнтэй харьцуулбал малын мах буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2015 оны хоёрдугаар сарын 17-нд нэг кг хонины мах 5667 төгрөг, нэг кг үхрийн мах 8167 төгрөгийн ханштай байв.
Х.Эрдэнэбулган