Ливийн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг долоон улс дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-19 12:21:13

ВАШИНГТОН. /TASS/. Их Британи, Герман, Испани, Итали, Арабын Нэгдсэн Эмирт Улс, АНУ болон Франц улс Ливид эмхлэн байгуулсан үндэсний эв нэгдлийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг дэмжиж байна.

Шинэ Засгийн газар байгуулсан нь Ливийг нэгтгэх замд чухал алхам болно гэж эдгээр орны эрх баригчид үзэж байгаа тухай Америкийн Төрийн департаментын хэвлэлийн албанаас пүрэв гарагт нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд дурджээ.

“Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг эмхлэн байгуулж дууссан нь Ливийн ард түмний хувьд улс орноо сэргээн босгох, “Лалын улс” бүлэглэлээс учирч буй аюул заналыг сөрөн зогсоход маш чухал алхам юм” гэж баримт бичигт дурдсан байна. Үүний сацуу Ливийн оршин суугчдад болон сайд нарын шинэ танхимд “бүрэн дэмжлэг үзүүлэхэд” бэлэн байгаагаа дээрх орнуудын эрх баригчид мэдэгдэж байна.

Баримт бичигт мөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахыг Ливийн парламентад уриалжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ