Бэлгийн замаар "Зика" вирусийн халдвар авчээ

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-02-03 09:05:33

ВАШИНГТОН. /ВВС/. Шумуулаар бус бэлгийн замаар “Зика” вирусийн халдвар авсан тохиолдол АНУ-д илэрчээ.

Өвчтөн Техас муж улсын Даллас хотод байхдаа бэлгийн замаар халдвар авсан байх магадлалтай байна гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдэгдэв.

Уг өвчтөн халдвар тархаад байгаа улс руу зорчоогүй боловч түүний бэлгийн хамтрагч нь халдвар тархсан Венесуэлээс ирсэн ажээ.

“Зика” вирус нь шумуулаар дамжин халдварладаг бөгөөд уг вирусийн улмаас хэдэн мянган хүүхэд тархины гажигтай төрж байна.

Энэ өвчин Америк тив даяар тархаад байгаа бөгөөд ДЭМБ нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарласан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ