Есдүгээр сарын 15-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-09-15 09:44:41

09:00 цагт “Монгол улс дахь угсаатан судлалын шинжлэх ухаан: өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн хүрээлэнгүүдийн байр-410 тоот хурлын танхимд болно.

09:00 цагт Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын /OIE/ Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган Чингис зочид бууудлын хурлын танхимд болно.

10:30 цагт "Авто Худалдааны Цогцолбор" энэ сард ашиглалтад орох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг цогцолборын бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцана.

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Ерөнхий боловсролын сургуулийн багш, эцэг эх, сурагчид Концесийн гэрээгээр баригдаж буй сургуулиудыг яаралтай ашиглалтад оруулах талаар БСШУЯ, Нийслэлийн Боловролын Газарт хүргүүлэх болсон тухай мэдээлэл хийнэ.

11:00 цагт МХЕГ, "Бичиг занги" ТББ хамтран "Чанартай боловсрол" хэлэлцүүлгийг МХЕГ-ын хурлын танхимд зохион байгуулна.

11:00 цагт Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Төрийн үндэс-иргэн" сэдэвт уулзалт өдөрлөг Жуковын музейн хойно байрлах "Парк" зочид буудалд болно.

11:40 цагт Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн ёслолын ажиллагаа Чингисийн талбайд эхэлж, Хубилай сэцэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

11:50 цагт Чингис хаан нисэх буудалд МЧБХ-ны эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч,тамирчид мэдээлэл хийнэ

12:30 цагт  Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан “Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэн, “Хубилай сэцэн хааны тэнгэрт өргөсөн бичиг” номын нээлт Монголын Үндэсний музейд болно.

15:00 цагт Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан Олон улсын хөөмэйн нээл Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын байранд болно.

15:30 цагт Азийн Хөлбөмбөгийн Холбооны 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний талаар Туушин зочид буудлын Соёмбо 1 танхимд мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09:00 цагт “А” танхимд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11:00 цагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд