Украинд цэргээс халах ажиллагаа өрнөж байна гэв

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-09-14 16:25:07

КИЕВ. /TASS/. Цэргийн албанаас чөлөөлөх өргөн хүрээтэй ажиллагаа Украин даяар болж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав.

Украины Батлан хамгаалах яам болон Жанжин штаб миний тушаалын дагуу цэргийн албанаас чөлөөлөх ажиллагааг есдүгээр сарын 3-нд эхлүүлсэн гэж тэрбээр мэдэгдэв. Үүний зэрэгцээ тэд шинэ хүчнийг бэлтгэж байгаа гэв.

“Бидэнд цэргийн албанд хүмүүсийг татсан. Тэд улс орноо хамгаалахаар бэлтгэгдсэн. Харин одоо цэргээс халах өргөн хүрээтэй ажиллагаа болж байна. Урьд нь цэрэгт татагдсан хүмүүс одоо гэртээ харина” гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх, нийгмийн амьдралыг сайжруулахад ашиглах санхүүгийн нөөцөө Украин улс бий болгосон. Зохих нөөцийг бүрдүүлсэн бөгөөд үүнийг "тэргүүлэх салбарууд"-д ашиглах болно гэж мэдэгджээ. Үүнийг нэгдүгээрт, улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт, хоёрдугаарт, нийгмийн амьдралыг сайжруулахад зарцуулна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд