Иран, Итали 14 гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-01-26 11:44:39

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны Ерөнхийлөгч Хасан Руханигийн Италид хийж буй төрийн айлчлалын үеэр буюу өчигдөр хоёр улсын төлөөлөгчид хэд хэдэн тэрбум еврогийн өртөгтэй 14 гэрээ, санамж бичиг, хэлэлцээр байгуулсан байна.

Иран, Италийн сайд нар болон өндөр албан тушаалтнууд хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах үеэр Хасан Рухани болон Италийн Ерөнхий сайд Маттео Ренци байлцжээ.

Талууд голдуу аж үйлдвэрийн салбар, тухайлбал, ойн аж ахуй, зам болон төмөр зам тавих, уул уурхай болон бусад дэд бүтэц, банк, даатгал, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгалийн хийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

18.4 сая доллар бүхий эдийн засгийн нэмэлт гэрээнүүдийг өнөөдөр байгуулахаар тохиролцсон байна.

Баримт бичигт гарын үсэг зурахаас өмнө Рухани, Ренци нар хоёр улсын харилцааг өргөжүүлэх болон бүс нутгийн асуудлаар хэлэлцээ хийжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ