Тайваньд хэт хүйтэрсний улмаас 85 хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-25 14:22:57

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Тайваньд өнгөрсөн амралтын өдрүүдэд хэт хүйтэрсний улмаас наад зах нь 85 хүн амиа алдсан байна. Осгосны улмаас амиа алдсан тохиолдлуудын 35 нь хойд Таоюань хошуунд, 21 нь Тайбэйд бүртгэгдсэн тухай тус улсын гал түймэртэй тэмцэх болон аврах алба мэдээлжээ.

Сүүлийн 10 жил дэх хамгийн хүйтэн уур амьсгалын нөлөөнд орсны улмаас Тайванийн зарим уулархаг бүс нутагт цас орсон байна. Нийслэл Тайбэй хотод ням гарагт агаарын температур энэ бүс нутагт сүүлийн 43 жил бүртгэгдээгүй хамгийн доод буюу Цельсийн -4 градус байсан байна.

Хятадын өмнөд нутгийн халуун бүсэд байрладаг Хонконгийн өмнөд хэсэгт мөн хэт хүйтэрчээ. Ням гарагт тус арлын өмнөд хэсэгт агаарын температурын заалт тэгээс дээш -3 градус болж буурсан нь сүүлийн 60 жил дэх хамгийн доод температур ажээ. Агаарын чийгшил өндөр байдаг тус бүс нутагт температур ингэж доошлох нь Европын орнуудынхаас огт өөрөөр мэдрэгддэг бөгөөд хэдхэн минутын дотор ханиад хүрэх магадлалтай. Хонконгийн эрх баригчид даваа гарагт хотын бүх бага сургууль болон цэцэрлэгийн хичээлийг хаахыг үүрэг болгосон байна. Хүйтэнд бэлтгээгүй хүмүүсээс олон тооны дуудлага аврах албаныханд ирсээр байгаа бөгөөд 60 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ. Хонкогт орон сууцууд халаалтын системгүй байдаг нь байдлыг улам хүндрүүлж байгаа аж.  

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ