Өнгөрсөн жил Сөүл хот 8.489 тэрбум долларын хөрөнгө оруулалт татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-01-08 15:05:19

СӨҮЛ. /Xinhua/. Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Сөүл хот гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад ихээхэн дэвшил гаргасанд БНХАУ-ын хөрөнгө оруулагчид түлхэц үзүүлжээ.

2015 онд Сөүлийн татсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 8.489 тэрбум долларт хүрч, түүхэн дэх дээд амжилтаа тогтоолоо гэж тус хотын захиргаа мэдэгджээ. Сөүл хотод хийсэн хөрөнгө оруулалт 54.7% хувиар өссөн бөгөөд үүнд Хятадын хөрөнгө оруулагчид ихээхэн түлхэц болсон байна.

2015 онд Сөүлд хөрөнгө оруулсан Хятадын хөрөнгө оруулагчдын хүрээ 2014 оныхоос 2138 хувиар өсчээ. Өнгөрсөн жил Сөүл хотын албаны хүмүүс БНХАУ болон бусад орнуудтай хөрөнгө оруулалтын асуудлаарх есөн удаагийн уулзалт зохион байгуулж, найман аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ.

Харин энэ жил тус хот санхүү болон биологийн салбартаа хөрөнгө оруулалт татахад анхаарлаа хандуулж ажиллахын зэрэгцээ БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор тус улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ