АНУ Латин Америкт цэргийн нөлөөгөө тэлж байна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-09-11 15:24:11

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ геополитикийнхоо том зорилтуудын хүрээнд Латин Америкийг “ар тал”-аа гэж хоёр зууны турш үзсээр ирсэн. Латин Америк болон Карибын тэнгисийн дийлэнх орнуудын улс төр, эдийн засгийг АНУ хянаж, тус бүс нутагт давамгайлж байгаа бодит байдлыг “Шинэ тив” бүс нутаг дахь түүхэн хөгжил харуулна.

Гэсэн хэдий ч, Латин Америкийн орнуудыг бүрхээд байгаа эрх чөлөөний төлөөх тэмцэлтэй АНУ тэмцэж байгааг дэлхий дахин харж байна гэж геополитикийн шинжээч Эрик Драицер мэдэгдэв.

Венесуэлийн эрх мэдлийг Уго Чавес гартаа оруулсны дараа бүс нутгийн интеграц болон бүс нутгийн хамтын аюулгүй байдлын системийг байгуулах үйл явц эхэлсэн. Улс төр, эдийн засаг болон соёлын илүү бие даасан байдалтай болох гэсэн Латин Америкийн орнуудын тэмцлийг АНУ цэргийн хүчээр дардаг.

Өнгөрсөн хэдэн жилд, Латин Америк дахь цэргийн нөлөөгөө бэхжүүлэх зорилгоор АНУ хэд хэдэн арга хэмжээ авсан байна.

Үүнээс дурдвал, цэргийн нисэх онгоцны таван дивиз болон АНУ-ын армийн зааварлагчдын хянадаг нисдэг тэрэгнүүдийг Гондураст байрлуулсан байна. Үүний зорилго нь Латин Америк дахь тусгай ажиллагааны үеэр хуурай замын цэрэгт агаараас дэмжлэг үзүүлэх ажээ. Үүнээс гадна АНУ Гондураст тэнгисийн цэргийн анги байрлуулжээ. Үүний зорилго нь хар салхины улирал эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийн иргэдэд тусламж үзүүлэх байсан байна.

Түрэмгийлэн халдахын оронд цэргийн тусламж үзүүлэх замаар АНУ тус бүс нутгийн дахин цэрэгжүүлж байгааг дээр дурдсан нотолгоонууд харуулж байна гэж Драицер хэлэв.

Латин Америк дахь АНУ-ын цэргийн ажиллагаанд чухал байр суурь эзлэгч улс бол Колумб. Сүүлийн үед АНУ Колумб улсад хэд хэдэн санаачилга хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнийг АНУ-ын албаны хүн Колумбын аюулгүй байдлыг бэхжүүлж, хадгалах зорилготой гэж хэлсэн байна.

Мансууруулах бодисын наймаа эрхлэгчидтэйгээ тэмцэхэд нь АНУ Колумбад тусламж үзүүлдэг. Жишээ нь 2010-2015 онд Вашингтон Боготад гурван тэрбум долларын тусламж үзүүлжээ. Одоо харин НАТО болон Колумбын хооронд хамтын ажиллагаа бий болгохын төлөө АНУ идэвхтэй ажиллаж байна. Латин Америкийн бүс нутгийн асуудал дахь АНУ-ын оролцооны тухай тус бүс нутгийн олон орны удирдагчид санаа зовж байгаа гэж шинжээч хэлэв.

Мөн тэрбээр, эцэст нь хэлэхэд АНУ-ын энэ ажиллагаа нь тус улсын цэргийн хамтын ажиллагаа Латин Америкийн бүс нутагт хэр хол явж чадах эсэхийг харах гэсэн арга хэмжээ бөгөөд үүний төлөө юу хийж чадахаа ойлгуулах гэсэн дохио юм гэж ярьсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд