Ливан хогон овоолгоо цэвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-10 15:41:27

БЕЙРУТ. /ВВС/. Нийслэл Бейрут хотынх нь гудамжуудад хогон овоолгууд үүссэнтэй холбоотойгоор оршин суугчид нь хэдэн долоо хоног эсэргүүцлээ илэрхийлсний эцэст Ливаны Засгийн шазар хогийг цэвэрлэхээр болжээ.

Ливаны сайд нар яаралтай уулзалт зохион байгуулан хогийг цэвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.

Бейрут хогондоо дарагдсантай холбоотойгоор эхэлсэн эсэргүүцлийн жагсаал хурдан хүрээгээ тэлэн авлига болон улс төрчдийн чадваргүй байдлыг эсэргүүцсэн жагсаал болж хувирсан юм.

Жагсагчид эсэргүүцлээ илэрхийлэн парламентын ордны гадна байсан улс төрчдийн машинууд руу өндөг шидэж байсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд