Цусны нөөц бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 11:07:41

Сэлэнгэ аймгийн Цусны банкны хамт олон 2015 онд аймгийн хэмжээнд гамшиг болон яаралтай тусламжийн үеийн бэлэн байдалд 12.5 л цусны нөөцийг бүрдүүлжээ.

Тус банкны зүгээс энэ онд гамшиг болон яаралтай тусламжийн үеийн бэлэн байдалд 12.5 л цусны нөөцийг бүрдүүлэхээс гадна жилийн хэрэглээнд нийт 81 л 950 грамм цус бэлтгэжээ. Сэлэнгэ аймаг 19 жилийн өмнө 29 л 500 грамм цус бэлтгэдэг байсан байна. Харин энэ жил 81 л 950 грамм цус бэлтгэжээ. Цусны нөөц жил бүр өсч байгаа нь цус сэлбэх хэрэглээтэй холбоотой байдаг байна. Гэвч тухайн цаг үеэс л үл хамааран цусны хэрэгцээ гардаг учраас нөөц бэлтгэх зайлшгүй шаардлага гардаг байна.

Аймгийн хэмжээнд нийт 242 донор байдгаас 30 нь хүндэт донор гэнэ. Жилдээ 12 л-ээс дээш, тогтмол цусаа бэлэглэсэн хүн хүндэт донор болдог байна.

Дэлхийн цусны донорын өдрийг угтан хүндэт донор, байнгын донорууддаа гарын бэлэг өгөх, тэднийг алдаршуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудаар донорын үйл ажиллагааг сурталчлах, шинээр донор элсүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулан ажилласан нь цусны нөөц бүрдүүлэхэд ихээхэн үр дүн өгсөн байна. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ