СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд хаврын тариалалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-08 07:29:30

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1848 га талбайд улаан буудай, 130 га талбайд тэжээлийн ургамал, 2610 га талбайд тосны ургамал, 108 га талбайд төмс, 21 га талбайд хүнсний ногоо тариалаад байна.

 

Сэлэнгэ аймаг үр тариа, төмс, хүнсний ногооны 311,9 мянган га эргэлтийн талбайтай.

 

Энэ хавар 40,9 мянган га үр тариа тариалахаар төлөвлөсөн. Тодруулбал улаанбуудай 128,9 мянган га-д, бусад үр тариа 12,0 мянган га-д, тэжээлийн ургамал 30,5 мянган га-д, тосны ургамал 45,0 мянган га-д, төмс 3,1 мянган га-д, хүнсний ногоо 8,2 мянган га талбайд тус тус тариална. 

 

Аймгийн хэмжээнд 2025 оны тариалалтад 17,5 мянган тн улаан буудайг аж ахуйн нэгж, иргэд нөөцөлсөн нь нийт хэрэгцээт үрийн 84 хувийг эзэлж байгаа юм.

 

Сэлэнгэ аймаг "Атар IV" аян, “Хүнсний хангамж, аюулгүй байдал", “Шинэ хөдөө төсөл”-ийг хэрэгжүүлж, аймгийн газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 9550 га-аар, усалгаатай тариалангийн талбайг 100 га-аар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

 

Мөн 7425 га тариалангийн талбайг хашаажуулан, төмс хүнсний ногоог хадгалах механикжсан зоорийн багтаамжийг 2000 тн-оор нэмэгдүүлнэ. 

Холбоотой мэдээ