СЭЛЭНГЭ: Ерөө сумын 221 орчим га талбайд түймэртэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-07 20:06:24

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Хан Хэнтийн дархан цаазат газрын Майн зоо гэх газарт 4 дүгээр сарын 28-ны өдөр гарсан ойн түймэр өнөөдрийн 13.30 цагийн байдлаар 221 орчим га талбайд ассан байдалтай байна.

 

Энэхүү түймэрт одоогийн байдлаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас 12 хүн, 6 морьтой, Нийслэлийн онцгой байдлын газраас 25 хүн, Мандал сумын онцгой байдлын газраас 15 хүн, Үндэсний аврах бригадаас 5 хүн, Булган аймгийн онцгой байдлын газраас 10 хүн, Мандал сумын ААНБ-ын 41 хүн, сайн дурын 2 иргэн, нийт 110 хүн, Зил 131 авто машин 6, Ланд 76 авто машин 2-тойгоор түймрийн голомтод ажиллаж байна.

 

Шарлан гол талын хойд энгэрүүд, Майн голоос Атаа шарлан голын бэлчир, Атаа голын эх хүртэлх энгэрүүдийг бүхэлд нь унтраажээ.



Холбоотой мэдээ