УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт үг хэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганд оролцож байна. Чуулганаар дэлхий нийтэд тулгамдаад буй “Цагаач болон дүрвэгсэд”-ийн асуудал, хүний эрх, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэхээс урьдчилан сэргийлэхэд парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байгаа юм.
2628 өдөр