Татварын ерөнхий хуулийг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ.
Татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааныг хянан шийдвэрлэх, одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, татварын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Одоо үйлчилж байгаа хуулиар аж ахуйн нэгжүүд татварын өр төлөх хугацааг хоёр сараар тогтоосон байна. Харин шинэчилсэн найруулгын төсөлд тухайн байгууллагын санхүүгийн асуудалд тулгамдсан асуудалтай уялдуулан 2 жил хүртэлх хугацаанд татварын өр төлөх хугацааг сунгахаар тусгажээ. Мөн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Тогтохсүрэн гишүүн татвар хураахад орон нутгийн удирдлагуудын үүрэг оролцоог тусгасан заалт орсон эсэхийг тодруулав. Тэрбээр, “Аймаг, орон нутгийн татварын орлогыг нэмэгдүүлэхэд зөвхөн татварын байцаагч ажиллах бус тухайн шатны удирдлагууд дэмжлэг үзүүлдэг байх ёстой” гэлээ.
Татварын ерөнхий хуулийн хамт өргөн мэдүүлсэн Засаг захиргаа, нутаг дэвсэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд аймаг, орон нутгийн удирдлагууд татварын албанд дэмжлэг үзүүлэх тухай заалт орсон гэдгийг ажлын хэсгээс хариулав.
Мөн УИХ-ын гишүүдийн зүгээс Татварын ерөнхий газрын дарга аймаг, сумын татварын албаны дарга, байцаагч нарыг томилдог асуудлыг өөрчлөх шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Мөн татварын байцаагч нарын цалинг нэмэх чиглэлд анхаарах цаг болсныг Д.Оюунхорол, Б.Баттөмөр гишүүн онцолсон юм.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Ч.Ариунболд