Д.Оюунхорол: Д.Мурат гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгөх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-11 15:24:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар хэлэлцсэн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан.

Энэ талаар өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийв. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “УИХ хүчирхийллийг дэмжсэн шийдвэр гаргаж, Монгол төрийг доромжилж болохгүй. Тиймээс УИХ-ын шийдвэрийг эмэгтэй гишүүд эсэргүүцсэн. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга асуудлаа ухамсарлаж, чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Д.Мурат ч мөн гишүүнээс татгалзах өргөдлөө өгөх ёстой” гэв.

Эмэгтэй гишүүд Монголын олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажилласаар байх болно гэдгийг Ц.Цогзолмаа гишүүн дурьдлаа.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ