Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-11 14:38:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдөр гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгчээ.

Тэрбээр, "УИХ-ын даргад гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна. Юуны өмнө аав ээж, хайртай ханиасаа хүлцэл өчье. Итгэл хүлээлгэж, өөрийн төлөөллөө болгосон Хан Хэнтий нутгийнхандаа, намын нөхдөөсөө, УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байна. Надтай нэр холбогдож улс  төрийн золиос болсон  Саранзаяа, Цэрмаа нарын бүсгүйчүүд нэр төрөөрөө хохирсонд харамсаж байна. Энэ хэргийг үнэн мөнөөр шийдэх цаг ирнэ. Энэ хэрэг бол улс төрийн тоглолт байсныг харуулж, би гэм буруугүй гэдгээ нотолно" гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ