ТЭРБУМ МОД
БХЯ: “Тэрбум мод” хөдөлгөөнөөр мод үржүүлгийн 9 газар байгуулж 27 сая мод тарина
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХЯ “Тэрбум мод” хөдөлгөөний нээлтээ өнөөдөр хийлээ. Нээлтэд ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, бусад албаны хүмүүст Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн төлөөлөгч, хошууч Г.Баяр-Өлзий “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд зэвсэгт хүчний анги салбар, нэгтгэл мод тарьж ургуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг бэлтгэл ажлыг бүрэн хангаад буйг мэдэгдлээ. Тус ангийн Цацраг хими, биологиос хамгаалах албаны дарга, экологич, ахмад К.Хайрат хэлэхдээ, “Бид “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 6 ажил төлөвлөөд байна. Үүний нэг нь Зүүнбаян-Тавантолгойн чиглэлийн 416 км газар төмөр замын хамгаалалтын зурваст эхний 2-3 жилд 16 сая модыг, шат дараалалтай тарж ургуулах үүрэг хүлээгээд байгааг илтгэж байв.
735 өдөр