ГОВЬ-АЛТАЙ: Алтай хотод 21 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-11 11:00:46

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Үндэсний мод тарих өдрөөр Алтай хотод 21 мянган модыг бүх нийтээрээ тарьж суулгана.


Бэлтгэл ажлыг хангаж шинээр тарих талбайн хайс хамгаалалт, усалгаа арчилгааны тоног төхөөрөмжүүд, усны нөөц савуудыг суурилуулан, модны нүхийг ухаж, хөрс сайжруулах бор шороо, холих бордоонуудыг буулгаж бэлэн болгож, аж ахуйн нэгжүүд, албан байгууллагуудын ажилтнуудад мод тарих, арчлах арга аргачлалын талаар тус аймгийн ЗДТГ, Сум дундын ойн ангитай хамтран сургалт хийлээ.

Мөн сургалтад хамрагдсан байгууллагуудад мод тарих байршил болон төлөвлөгөөг танилцуулж гарын авлага материал тарааж, цэцгийн мандал хийх булцуут цэцгийн үр олгов. Цаашид гурван жил модны арчилгааг хийж ургуулах албан байгууллагуудыг сонгон модны амьдралтыг өндөр хувиар ургуулсан байгууллагыг 20 сая хүртэл төгрөгөөр шагнаж урамшуулах хариуцлагын гэрээг байгуулах зэрэг ажлыг зохион байгуулж байгаа тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас танилцууллаа.



Холбоотой мэдээ