СЭЛЭНГЭ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гол хөдөлгөгч төлөөллүүдтэй хамтран ажиллах гэрээг үзэглэв

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-01 10:49:04

Сүхбаатар/МОНЦАМЭ/.Өнгөрсөн бямба гарагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүн аймгийн зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхэд гол хөдөлгөгч хүч болсон мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн төлөөлөлтэй хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байгаа. Тодруулбал:

 

-”Номгон Форести” ХХК-ийн “Монгол орны бореал ойг Сэлэнгэ аймагт нөхөн сэргээх, ойжуулах” төсөл нь ойжуулалт, ойн зурвас байгуулах, голын эрэг орчмыг бургасжуулах ажлыг гүйцэтгэнэ. Ингэхдээ шинэ дэвшилтэд технологи ашиглан дроноор ойжуулах ажлыг Сэлэнгэ аймагт 50000 га талбайд гүйцэтгэж, 100 сая мод тарьж, ургуулна.

 

-”Болд Төмөр Ерөө гол” ХХК жилд 250.8 га модыг Ерөө, Хүдэр зэрэг сумдын нутагт тарьж, ургуулан 2023-2030 онд 100 сая мод тарьж, ургуулна.

 

-”Дархан Төмөрлөг” ТӨХК Сайхан сумын Хараа голын эрэг орчимд бургасжуулах, ойн зурвас байгуулж, 300.000 мод тарьж, ургуулна.

 

-“Цемент Шохой” ТӨХК жилд 10.000 мод тарьж, 2023-2030 онд 100.000 мод тарьж, ургуулна.

-“Монгол-Солонгосын “Мониторинг үндэсний төв” нь 100 сая мод, ”Бугант Нандин” ХХК нь Ерөө, Хүдэр зэрэг сумдын ойн сангийн хомсдол доройтолд орсон талбайнуудад ойжуулалт хийнэ. Мөн мод үржүүлгийн газруудад тарьц, суулгац ургуулах ажлыг гүйцэтгэн 100 сая мод тарихаар гэрээг үзэглэлээ.

 

Зөвлөгөөний үеэр тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.

Энэхүү үйл ажиллагаанд зөвхөн Хараа бүсээс гэхэд мод үржүүлэг эрхэлдэг 48 хүн, ойн мргэжлийн 21 байгууллага, 8 иргэн, ойн 6 нөхөрлөл, 2 хоршоо нийт 6321 тарьц суулгацтайгаар оролцсон байна.

Холбоотой мэдээ