Сурагч хүүхдүүд 500 мод тарьж, үрсэлгээний талбай байгуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжил, түншлэлийн “Амгалан дэлхий” ТББ Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуультай хамтран тус сургуулийн хашаанд 500 мод тарьж, хайлаас модны үрсэлгээний талбай байгууллаа. Ирэх жил 100 жилийн ойтойгоо золгох “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн хамт олон ойгоо угтсан 100 бүтээлч ажил хийж байгаагийн нэгд “Тэрбум мод” хөдөлгөөнөөр орчноо ногооруулж, эко болгох ажил орж байна. Сургуулийн ахмад багш нар, эко клубын сурагчид, сургуулийн ажиллагсад, ТББ-ын гишүүд хамтдаа модоо тарилаа.
709 өдөр