СЭЛЭНГЭ: “Ногоон хэрэм” төсөл Бугант тосгонд ажлаа эхэллээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-06-09 07:36:23

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Ногоон хэрэм” төслийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг /ЗГХА/ Ойн газрын мэргэжилтнүүд Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Дээрх мэргэжилтнүүд “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж буй газарт эхлүүлээд буй судалгааны ажлын явцтай газар дээр нь танилцаж байгаа аж.

 

Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд Мод үржүүлэг, Түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх, Түймрийн хяналтын систем байгуулах туршилт судалгааны ажлууд хийгдэж эхлээд байна.

 

Энэхүү туршилт судалгааны ажилтай ЗГХА Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаяр, Ойн нөөцийн хэлтсийн, Ой хээрийн түймрийн ахлах мэргэжилтэн Б.Аманжол нар газар дээр нь танилцлаа.  

Тус ажлын явцад Солонгос улсын Ойн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Судлаачид хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцаж, хамтарч ажиллах санал солилцжээ.   

 

Энэхүү Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн гуравдугаар үе шат нь “Монгол оронд цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, ойжуулалтын ажлыг өргөжүүлэх, ойн түймрийн менежментийн суурийг бий болгох” сэдвийн хүрээнд хэрэгжиж байгаа юм байна.

 

Дээрх төслийн гуравдугаар үе шат Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад хэрэгжиж байгаа аж.  

 

Энэхүү төслийг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Korea-Mongolia Greenbelt Project, Сэлэнгэ аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар хамтран хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ