СЭЛЭНГЭ: Нөхөн сэргээлтэд зориулан үрийн бөмбөг турших ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-08-18 22:58:35

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын хөндийн нөхөн сэргээлтэд Airseed буюу үрийн  бөмбөг турших туршилтын ажил хийж байна.


“Оюу толгой” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин  “Нэг зуун сая мод” тарьж ургуулах үүрэг амлалт авчээ.


Тус компани нь хөтөлбөрийнхөө хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын хөндийд 334.7 га газарт нөхөн сэргээх эхний ажлаа хүлээн авч, гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан байна. Эл талбай нь уул уурхайн болон бичил уул уурхай, хууль бус алт олборлолтын улмаас эвдэрсэн аж.

Энэхүү Airseed туршилт буюу тусгай бэлтгэсэн үрийн бөмбөгийг төлөвлөсөн талбайдаа дром ашиглан цацаж, биологийн нөхөн сэргээлт хийх туршилтын ажлыг Рио Тинто компанийн хаалтын группийн тусламжтайгаар Австрали улсын Airseed Technology компанитай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.


Мөн өнгөрсөн 2022 онд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг орон нутгийн “Бугант нандин” ХХК, “Үзэгт дэлгэр” ХХК-тай хамтран эхлүүлсэн бөгөөд энэ онд дуусгахаар ажиллаж байгаа ажээ.   

Холбоотой мэдээ