“Монгол наадам" цогцолборт жимсний модны төгөл байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-05-09 08:09:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа байгууллага болон “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын удирдах ажилтан, албан хаагчид хамтран Хүй долоон худагт мод тарив.


“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр, “Бид Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг дэмжин ажиллаж, мод тарилаа. Цаашдаа “Монгол наадам" цогцолборт жимсний модны төгөл байгуулна. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийг “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж мод тарихыг уриалж байна” гэв.

Мөн үеэр НЗДТГ-ын дэргэдэх нийгмийн салбарын байгууллагын удирдах ажилтнууд “Монгол наадам цогцолбор”-ын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо.

Цөлжилтийг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой уг ажилд нийт 30 гаруй удирдах албан тушаалтан оролцсон юм. 


Холбоотой мэдээ