Чивнингийн тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутнуудыг сургаж буйд Британийн Засгийн газарт талархав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Британийн Дугуй ширээний уулзалтад оролцож буй Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга С.Макдоналдыг энэ сарын 26-нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.
2529 өдөр