Мөрөн суманд зөвшөөрөлгүй ШТС барьжээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газрын
ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн Түнэл,
Арбулаг, Төмөрбулаг зэрэг суманд хяналт шалгалтын үйл ажиллагааг 5 хоног явуулжээ.
Энэ үеэр төрийн байгууллагаас гаргасан хууль бус тушаал
шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулах арга хэмжээг авчээ. Тухайлбал, тус аймгийн Засаг даргын 2016 оны А/546
дугаар захирамжаар “Боловсролын бирж”-ийн журмыг батлан мөрдүүлсэн бөгөөд
энэхүү журмаар аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын
менежерийг сонгон шалгаруулах, ажилд томилох үйл ажиллагааг зохицуулсан байна.
1957 өдөр