Хөвсгөл аймагт 173 тоологч, шалгагч ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-10 00:12:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогыг Мөрөн сумын 8-р багийн иргэн 97 настай ахмад дайчин Я.Гомбо гуайнхаас эхлүүллээ.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох “Хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн хувьд хоймор нутгийн бахархал болсон ахмад буурлынхаас энэ удаагийн тооллогыг эхэлж байна гэдгийг онцлоод ахмад дайчин Я.Гомбод хүндэтгэл үзүүлж, эрүүл энх байж үр хүүхэд түмэн олондоо үнэтэй сургаалиа хайрлаж яваарай гэдгийг хэлж байв. Ийнхүү тус аймгийн хэмжээнд Хүн ам орон сууцны тооллого хуулийн хүрээнд товлосон цагтаа эхэллээ. Тус аймагт тооллогод 173 тоологч, шалгагч ажиллаж байна. 



Холбоотой мэдээ