“Таны эрх зүйн мэдлэгт” номын үзэсгэлэн гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-11 20:52:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг угтан уншигч, үйлчлүүлэгчиддээ зориулан “Таны эрх зүйн мэдлэгт” номын үзэсгэлэн гаргажээ.

Тус үзэсгэлэнд иргэд өөрт тулгарсан асуудлаа хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хэрхэн шийдвэрлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар эрх зүйн мэдлэг, боловсрол олгоход чиглэгдсэн ном товхимлуудыг дэлгэн тавьжээ. Мөн иргэд өөрийн сонирхсон хууль, тогтоол, дүрэм журмыг харах боломжтой “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны бүх дугаарыг олны хүртээл болгож байна. 

Холбоотой мэдээ