“Монголын сайхан бичигтэн 2019“ улсын уралдааны бяцхан оролцогч Ү.Эмүжин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-09 12:45:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн 2019“ улсын уралдааны хамгийн бяцхан оролцогч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 настай Ү.Эмүжин байв.

Тэрбээр өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн монгол бичгийг сурч эхэлсэн бөгөөд эгшиг үсгээ үелэн уншдаг болжээ. Энэ удаагийн уралдаанд цагийн 12 тоог монгол бичгээр бичиж эгшиг үсгээр цагийн зүүг хийж оролцсон байна.


Харин ирэх жил уншиж бичиж сураад шинэлэг бүтээл хийж оролцоно гэдгийг хэлж байлаа. Тосонцэнгэл сумын иргэн Х.Үүрцайхынх 2 охинтой бөгөөд том охин Ү.Энхжин "Этүгэн" нэртэй уран бичлэгийн үзэсгэлэнг 2019 онд сумандаа болон аймгийн төвд гаргаж сумынхаа багш, сурагчдад уран бичлэгийн бийрийн дугуйлан хичээллүүлж, сурсан зүйлсээ бусдад заан сургаж Хөвсгөл аймгийн 2019 оны “Эх орны түүх, соёл, өв уламжлал” номинацийн эзэн шилдэг хүүхдээр шалгарсан юм. Ү.Эмүжингийн ээж Л.Ууганжаргал Тосонцэнгэл сумын сургуульд англи хэлний багшаар ажилладаг боловч монгол хэл бичгийг сонирхон суралцдаг бөгөөд "Монголын сайхан бичигтэн-2019” уралдаанд 2 охины хамт оролцжээ.

 

Холбоотой мэдээ