ХӨВСГӨЛ
Энэ сарын 7-ноос Могойн голоос Булган, Эрдэнэт рүү нүүрс тээвэрлэхийг зогсооно
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  даргаар томилогдсон А.Эрдэнэбаатартай ярилцлаа. Тэрбээр хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллана гэдгийг хэлж байлаа.-Танд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдсонд баяр хүргэе. Шинэ ажлаа юунаас эхэлж, ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна ? - За баярлалаа. “Монцамэ” сайтын нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Төрийн хяналтын багц хуулийг хэрэгжүүлэх Монгол улсын төрөөс УИХ, Засгийн газраас гарч байгаа хууль тогтоомжуудыг орон нутагт хариуцаж хэрэгжүүлэх хариуцлагатай ажил албыг хүлээж авлаа. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс гадна нийт ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нь Мэргэжлийн хяналтын байгууллагын гол чиг үүрэг юм. Хүмүүс эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах эрхтэй үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага бүрдүүлж өгөх учиртай. Хяналтыг хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр бодогдож байна. Дөнгөж ажил эхэлж буй болохоор одоогоор төлөвлөлтийн шатандаа байна. Шинэ удирдлагын хувьд хэд хэдэн зүйлд бодлого төлөвлөлтөнд нэмэлт өөрчлөлт оруулах болно. Хөвсгөл аймгийн хувьд хэд хэдэн асуудал бий. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уул уурхайгүй аймаг болно гээд бүх газар нутгаа тусгай хэрэгцээнд авсан. 
1936 өдөр