Сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-08 17:50:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Боловсрол соёл урлагийн газарт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалт хичээлийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжийг судлан хамтран ажиллах саналыг хүргүүлжээ.

Тус аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгт 15 хувь хүрээгүй эмнэлэгт хэвтэлт бага байгаа хэдий ч томуу туссан бага насны хүүхдүүдийн дунд хүндрэл их байгаа юм. Ирэх 7 хоногт хичээл эхлэх үед хүйтний эрч чангарч уушигны хатгаагаар хүндрэх, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй тул ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн сургалт хичээлийг тодорхой хугацаагаар хойшлуулах саналыг хүргүүлсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.

Холбоотой мэдээ