“Хөх сувд дэлхийн нүүдэлчдийн мөсний баяр”-аар цаатны хотхон байгуулна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-15 21:02:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж БОАЖЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу мөсний баярыг 2020 оны 3 дугаар сарын 2,3,4-ний өдөр "Хөх сувд дэлхийн нүүдэлчдийн мөсний баяр" сэдвийн хүрээнд тэмдэглэхээр шийдвэрлэв.

Энэ жил 20 дахь жилдээ болох Мөсний баярын үеэр анх удаа тэмдэглэж ирснээс өнөөдрийг хүртэлх түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн, нүүдэлчдийн соёлыг харуулсан дархад цагаан адууг сэтэрлэх зан үйл, хоймор нутгийн 6 дахь хошуу мал цааг олон нийтэд таниулан сурталчлах цаатны хотхон байгуулна. Мөн автомашинуудыг тэмдэглэгээ бүхий тусгай маршрутаар зорчуулж хуурай газарт байрлуулах гэнэ. Тус баярыг БОАЖЯ-тай хамтран тэмдэглэх бөгөөд энэ долоо хоногт хөтөлбөрийг батлан гарах ажээ.

 

Холбоотой мэдээ