Баруун-Урт сумын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Ахмадын баярыг
тохиолдуулан аймгийн ЗДТГ, Баруун-Урт сумын ЗДТГ, аймгийн Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газар, ахмадын хороо хамтран Баруун-Урт сумын 1500 гаруй ахмад настанд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг
гардууллаа.
2108 өдөр