Жилийн эцсийн тооллого Сүхбаатар аймагт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-16 13:52:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2019 оны жилийн эцсийн хүн ам, малын тооллого тус аймагт амжилттай үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд нийт тооллогын 83 баг, хяналтын 15 хэсэгт нийт 400 гаруй хүн, 98 техник хэрэгсэл ажиллаж байна. Одоогоор тооллогын багийн 87,9 хувь нь бүрэн тоолж дуусчээ. Мэдээллийг цахим санд шивэх ажил 43 хувьтай үргэлжилж байна.  

Холбоотой мэдээ