Сүүлийн 5 жилд Сэлэнгэ аймагт сүрьеэ өвчний 1042 тохиолдол шинээр бүртгэгджээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг
бууруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэг” сэдэвт үндэсний чуулган Сэлэнгэ
аймагт энэ сарын 20-ны өдөр боллоо. Чуулганаар үндэсний хэмжээнд сүрьеэ, тэмбүү
өвчний тархалтыг бууруулах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж
байгаа саад бэрхшээл, цаашид авах арга хэмжээг төлөвлөх, ялангуяа орон нутгийн
түвшинд хийх үйл ажиллагааг эрчимжүүлэх, зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэхэд
анхаарал хандуулах талаар хэлэлцлээ.
2117 өдөр