Дутагдалтай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шуурхай нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-16 17:50:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээ сэхээн, амьдруулах тусламж үйлчилгээнд дутагдалтай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг цаг алдалгүй шуурхай ханган нийлүүллээ.

Энэ сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Мөнхбаяр нар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаа, томуу, томуу төст өвчний байдалтай танилцсан юм. Тэд тус тасгийн сэхээ, яаралтай тусламжийн хэсэгт нэн шаардлагатай дутагдалтай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар шийдвэрлэсэн. Үүнийхээ дагуу эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагуудтай холбогдсоноор нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, дуслын автомат шахуурга, пульсоксометр, отсос гэсэн нийт 4 төрлийн 12 ширхэг  тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

Энэхүү төхөөрөмж нь 10 сая 50 мянган төгрөгийн өртөгтэй бөгөөд “Мед импорт Монгол ХХК-иас нийлүүлжээ. Тус компанийн зүгээс багаж төхөөрөмжийг хүлээлгэн өгч, ажиллуулах зааварчилгааг өглөө. Үлдсэн УВЧ аппарат нь долоо хоногийн дараа ирэх гэнэ. 

Холбоотой мэдээ