Н.Анужин пауэрлифтингийн рекордыг хоёр төрөл дээр ахиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-14 21:26:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Монголын пауэрлифтингийн RAW/CLASSIC төрлийн тав дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Тэс” бялдаржуулах төвийн баг тамирчид  амжилттай оролцоод иржээ.

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан энэхүү тэмцээнд “Тэс” бялдаржуулах төвийн тамирчин Н.Анужин хэвтээ шахалтын төрлөөр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээрээ алтан медаль авч, насанд хүргэгчдийн -57кг-ийн нийлбэр дүнгийн рекордыг 7.5 кг-аар ахиулсан байна.

Мөн тэрээр насанд хүргэгчдийн -57 кг-ын жингийн ангилалд суултын төрлөөр алтан медаль хүртсэн аж. Тэрээр энэхүү амжилтаараа насанд хүргэгчдийн -57 кг-ын жингийн Монгол Улсын пауэрлифтингийн суултын рекордыг 10 кг-аар ахиулсан амжилтыг үзүүлжээ. Мөн энэ үеэр "Тэс" бялдаржуулах төвийн багш дасгалжуулагч Н.Цогнэмэх, Н.Анужин нар спортын дэд мастерын цол, тэмдгээ гардан авсан аж.

Түүнчлэн залуучуудын эрэгтэй -66 кг-ын жингийн ангилалд тамирчин М.Балжинням Штангтай суулт болон газраас таталтын төрөлд тус тус хүрэл медаль, хэвтээ шахалтын төрөлд алтан медаль хүртжээ. Тэмцээний залуучуудын +93 кг-ын жингийн ангилалд тамирчин Б.Тэмүүлэн штангтай суултын төрөлд мөнгөн медаль, Газраас таталтын төрөлд алт, хэвтээ шахалтын төрлөөр мөнгөн медаль хүртсэн байна. Насанд хүрэгчдийн -105 кг-ын жингийн ангилалд "Тэс" бялдаржуулах төвийн багш, дасгалжуулагч Н.Цогнэмэх нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэж гутгаар байрт шалгарсан байна. Тэмцээний өсвөрийн эмэгтэй -57 кг-ийн жингийн ангилалд Номгон ЕБС-ийн сурагч Б.Энхмаа суултын төрлөөр хүрэл медаль, хэвтээ шахалтын төрлөөр хүрэл медаль хүртжээ. Мөн өсвөрийн эмэгтэй +57 кг-ийн жингийн ангилалд Хөтөл ЕБС-ийн 1-р сургуулийн сурагч Ш.Эрдэнэт-Од хэвтээ шахалтын төрлөөр хүрэл медаль, газраас таталтын төрлөөр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээрээ 3-р байрт шалгарчээ.

"Тэс" бялдаржуулах төвийн баг тамирчид багийн нийлбэр дүнгээрээ аваргын цомын эзэн болжээ. 

Холбоотой мэдээ